![](/uploads/201406/news/thumb/11eebd49636125ef14db589fc40c3179_x3.jpg)
Өнөөдөр УИХ-ын нэгдсэн чуулганы үдээс өмнөх хуралдаан ирц муутай үргэлжиллээ. Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярыг АТГ-аас шалгаж, УИХ-ын гишүүн Х.Баттулгыг Ерөнхийлөгч хуралдааны үеэр дуудаж уулзсан гээд чухал асуудлууд чуулганы танхимаас гадуур өрнөлөө.
Хуралдааны үеэр чуулганыг даргалж байсан УИХ-ын дэд дарга Р.Гончигдорж өөрийнхөө эрх мэдлийг хэтрүүлж асуудалд нэг талаас хандаж байна хэмээн эсэргүүцсэн МАН-ын бүлэг Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2015 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх эсэх асуудалд завсарлага авсан.
Харин дараагийн асуудал буюу Харилцаа, холбооны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж эхлээд санал хураах үед гишүүдийн ирц хүрсэнгүй.
Хуралдааныг даргалсан дэд дарга Р.Гончигдорж “УИХ дахь АН-ын бүлгийн гишүүдийн ирц 30 хувь, УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүдийн ирц 80 хувь, УИХ дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгийн ирц их муу байна, тиймээс хоёр минутад багтаад УИХ-ын гишүүд чуулганы танхимд хүрээд ир, санал хураах боломжгүй байна” хэмээн зарласан боловч гишүүд орж ирсэнгүй. Гишүүдийн ирц хүрээгүйн улмаас хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудалд санал хурааж чадалгүй завсарласан юм.
Нам, фракцийн асуудал нь чуулганы хуралдаанаар хэлэлцэх асуудлаас илүү чухал гэж дүгнэдэг гишүүд энэ удаад ч мөн чуулганы хуралдааныг “назгайруулж” орхилоо.
Ирц хүрэлгүй шахуу хуралдаж байгаа чуулганы талаар гишүүд эхнээсээ “Ингэж ирцгүй шахуу хуралдаж байхаар нэг мөсөн амарчихвал яасан юм” хэмээн жиргэж эхэлжээ.
![](/uploads/assets/image/Mdf4s56dfsfeed.jpg)
“Ингэж ирцгүй шахуу хуралдаж байхаар нэг мөсөн амарчихвал яасан юм” | ||
Үзсэн: 1038 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.