Шууд Chart

ОХУ-аас 75 сая долларын зээл авна

2014-06-26 14:32:28

Засгийн газраас дулааны IV цахилгаан станцын хүчин чадлыг нэмэгдүүлж, шинээр суурилуулах 100 МВт-ын турбингенераторыг худалдан авах, суурилуулахад шаардагдах хөрөнгийг дахин санхүүжүүлэх зориулалтаар ОХУ-ын Внешэконом банктай 75 сая ам.долларын зээлийн гэрээ байгуулахыг Монгол Улсын Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлд зөвшөөрлөө.

Внэшэконом банк нь Хөгжлийн банкинд олгох санхүүжилтийн хугацааг “Төсөл санхүүжүүлэх, эргэн төлөлтийг зохицуулах тухай гэрээ”-нд заасан хугацаатай уялдуулах саналтай бөгөөд Засгийн газрын 2012 оны 99 дүгээр тогтоол болон тус гэрээнд заасан зээлийн эргэн төлөлтийн хугацааг сунгасан тохиолдолд уг хугацаатай уялдуулан 5-8 жилийн санхүүжилт олгох боломжтой аж. 
 
Иймд 99-р тогтоолын гуравдугаар зүйлийг хүчингүй болгож, зээлийн хугацааг сунгаснаар дээрх гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулан тус банкнаас урт хугацааны санхүүжилтийг 2022 онд эргэн төлөгдөх нөхцөлтэйгээр авах боломж бүрдэж байгаа ажээ.
 
Дулааны IV станцын хүчин чадлыг нэмэгдүүлэхэд шаардлагатай хөрөнгийг Монгол Улсын Хөгжлийн банкнаас санхүүжүүлэхээр “Төсөл санхүүжүүлэх, эргэн төлөлтийг зохицуулах тухай гэрээ”-г байгуулан, төслийн санхүүжилтийг холбогдох барилга, угсралтын гэрээ болон төслийн гүйцэтгэлийн дагуу олгож байна. Одоогийн байдлаар уг төсөлд 48,5 сая ам.долларын санхүүжилт олгоод байна.
Нийтэлсэн: О.Энхмаа

ОХУ-аас 75 сая долларын зээл авна  
Үзсэн: 1378 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
202.21.117.xxx [202.21.117.xxx] 2014-06-26 21:52
Туршилт
103.26.193.xxx [103.26.193.xxx] 2014-06-26 21:30
75 сая төгрөгийн зээл юмуу 75 сая долларын зээл юмуу - ойлгосонгүй еее

Бидэнтэй нэгдээрэй