Шууд Chart

Монгол Улсын Хөгжлийн банк гадаадын банкуудтай хамтарна

2014-06-26 14:35:48

“Экспортыг дэмжих хөтөлбөр”-ийн хүрээнд төслийг хэрэгжүүлэхэд шаардагдах тоног төхөөрөмжийн санхүүжилтийн эх үүсвэрийг бүрдүүлэх зорилгоор банк, санхүүгийн байгууллагууд өөрийн хөрөнгийн 10 хүртэлх хувьтай тэнцэх хэмжээний зээлийн шугам нээх, холбогдох гэрээ байгуулахыг Засгийн газраас Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлд зөвшөөрлөө.

Засгийн газрын захирамжаар экспортыг нэмэгдүүлэх, импортыг орлох үйлдвэрлэлийн төслүүдийг сонгон шалгаруулах ажлын хүрээнд нийт 1151 төсөл хүлээн авсан. Эдгээрээс хоёр тэрбум төгрөгөөс доош санхүүжилттэй 599 төслийг Хөдөлмөрийн яамны Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх санд шилжүүлсэн.
 
Харин Хөгжлийн банкны мэдэлд хоёр тэрбум төгрөгөөс дээш санхүүжилттэй 286 төсөл үлдсэн. Эдгээр 286 төслийн 161 нь гадаад орноос 2.43 их наяд төгрөгийн тоног төхөөрөмж импортлохоор төлөвлөсөн бөгөөд Монгол Улсын Хөгжлийн банк Америк, Солонгос, Хятад, Турк, Япон, Орос, Италийн эксим банкуудтай хамтран эх үүсвэр татан санхүүжүүлэхээр төлөвлөж байгаа ажээ.
Нийтэлсэн: О.Энхмаа

Монгол Улсын Хөгжлийн банк гадаадын банкуудтай хамтарна  
Үзсэн: 893 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй