![](/uploads/201406/news/thumb/abaf6bcd9d31d5c8c3acc53b8fe4833a_x3.jpg)
Барилга, хот байгуулалтын яам энэ төсөл хэрэгжих 16 сумын төвийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөө болон шугам сүлжээний ажлын зураг төсөл боловсруулах даалгаврыг тухайн аймаг, орон нутгийн холбогдох мэргэжлийн байгууллагатай хамтран боловсруулж, хуулийн дагуу тендер зарлажээ.
Энэ төсөл бүрэн хэрэгжсэнээр 16 сумын 65 гаруй мянган хүн эрүүл ахуйн шаардлага хангасан ундны цэвэр усаар хангагдаж, хэрэглээнээс гарсан бохир усыг татан зайлуулах, ариутгах татуургын шугамд холбогдохын зэрэгцээ төвлөрсөн дулаан хангамжтай, тав тухтай орчинд ажиллаж амьдрах боломж бүрдэх юм байна. Энэ талаар өчигдөр Засгийн газрын ээлжит бус хуралдааны үеэр танилцуулсан юм.
Хуралдааны үеэр дээрх асуудлаас гадна Гаалийн тухай хуулийн төслийг хэлэлцэн дэмжиж, УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтжээ.
Мөн Гаалийн тариф, гаалийн татварын тухай хууль, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай” хуулийн төслүүдийг хэлэлцэн дэмжиж, УИХ-д өргөн мэдүүлэх нь зүйтэй гэж үзсэн байна.
“Сумын төвийн шинэчлэл” төслийн талаар танилцуулга хийлээ | ||
Үзсэн: 943 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.