Шууд Chart

Наадмаар тав хоног амрах асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

2014-06-27 09:21:52

Засгийн газраас Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай нэмэлт өөрчлөлт оруулж наадмаар тав хоног амрах санал оруулсан.

Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулиар Үндэсний их баяр наадмын өдрүүд болох долоодугаар сарын 11, 12, 13-нд бүх нийтээр амардаг. Харин Засгийн газраас санаачлан боловсруулж өргөн барьсан энэхүү хуулийн төсөлд Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1 дэх заалтын “13” гэсний дараа “, 14, 15” гэж нэмж, баяр наадмын өдрүүдэд нийтдээ таван өдөр амардаг байхаар тусгажээ.
 
Өчигдөр уг хуулийн төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж гишүүдийн олонх дэмжсэн юм. Харин өнөөдөр үдээс өмнө наадмаар тав хоног амрах хуулийн төслийг Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцэх бөгөөд үдээс хойш чуулганы хуралдаанаар хэлэлцэнэ.
 
 
Нийтэлсэн: О.Энхмаа

Наадмаар тав хоног амрах асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ  
Үзсэн: 1050 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй