![](/uploads/201406/news/thumb/528c403e58518cbdbffac272db14b295_x3.jpg)
Хамтын тэтгэврийн тухай хуулийн төслийг бүх шатны хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын дэд хэсэг өчигдөр хуралдлаа.
Хуралдааны үеэр ажлын дэд хэсгийн гишүүд Хамтын тэтгэврийн тухай хуулийн төслийн талаарх ажлын хэсгийн саналын томьёоллыг нэг бүрчлэн хэлэлцэж, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам, Нийгмийн даатгалын ерөнхий газар, Иргэний бүртгэлийн ерөнхий газар болон Үндэсний статистикийн хорооноос хамтран гаргасан хуулийн төслийн хүрээнд зарцуулах хөрөнгийн тооцоолол, хамтын тэтгэврийг тав, 10 жилээр буцаан хэрэглэх тохиолдолд жилд зарцуулагдах хөрөнгийн хэмжээ, хуулийн үйлчлэлд хамрагдах иргэдийн тоон судалгаанд дүн шинжилгээ хийж, харилцан санал бодлоо солилцлоо.
Ажлын дэд хэсгээс гаргасан хуулийн төслийн талаарх зарчмын зөрүүтэй саналын томьёолол, тооцоо, судалгааг нэгтгэн ажлын хэсгийн гишүүдэд танилцуулахаар харилцан тохиролцсон байна.
Хамтын тэтгэврийн тухай хуулийн төслийн ажлын хэсгийн явц ерөнхийдөө дуусч байгаа бөгөөд ирэх долоо хоногт байнгын хороогоор хэлэлцэгдэх ажээ.
Хамтын тэтгэврийн тухай хуулийн төслийн талаар хэлэлцлээ | ||
Үзсэн: 812 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.