Эдийн засгийн хөгжлийн яам, Монголбанк, Дэлхийн банк болон Олон улсын валютын сантай хамтран “Монгол Улсын макро эдийн засгийн төлөв байдал” сэдэвт дээд хэмжээний хурлыг лхагва гарагт Төрийн ордонд зохион байгуулав.
Зөвлөлгөөнийг Монгол Улсын эдийн засгийн өнөөгийн байдал, хэтийн төлөв, Байгалийн баялагтай улс орнуудын төсвийн байдал, эрчимтэй өсөлт болон банк, санхүүгийн салбарын эрсдэл гэсэн сэдвээр зохион байгуулсан юм.
Зөвлөлгөөнийг Ерөнхий сайд Н.Алтанхуяг нээж УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дарга Б.Гарамгайбаатар, Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн, Сангийн сайд Ч.Улаан, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, Монголбанкны Ерөнхийлөгч Н.Золжаргал, Дэлхийн банкны Ази, номхон далайн газрын ерөнхий эдийн засагч Берт Хофман, ОУВС-гийн Монгол Улсыг хариуцсан ажлын хэсгийн ахлагч Коши Матхай, ОУВС-гийн төсвийн газрын зөвлөх Дэвид Жентри, Шри Ланка улсын Төвбанкны ерөнхийлөгч Ажит Нивард Габраал, Пилиппин улсын төв банкны дэд ерөнхийлөгч Дива Гуинигунда, Чили Улсын сангийн сайд асан Эдуардо Анинат, Тайланд Улсын Төвбанкны ерөнхийлөгч асан Тариса Ватанагасэ, нар дээрх сэдвээр илтгэл тавьж, УИХ-ын гишүүд, сайд, агентлагийн дарга зэрэг албаны 70 гаруй хүн оролцжээ.
Уг зөвлөлгөөнийг сэтгүүлчдэд хаалттайгаар зохион байгуулсан юм.
“Монгол Улсын макро эдийн засгийн төлөв байдал” сэдэвт дээд хэмжээний хурлыг зохион байгуулав | ||
Үзсэн: 1009 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.