![](/uploads/201406/news/thumb/d79d78b85a459b9e8bd50f17bba7a3c2_x3.jpg)
2015-2025 онд “Хёогогийн үйл ажиллагааны хүрээ” дэлхийн хөтөлбөрийг эцэслэн боловсруулах зорилгоор Тайландын Вант улсын Бангкок хотноо энэ сарын 24-28-ны өдрүүдэд “Гамшгийн аюулыг бууруулах Азийн сайд нарын зургаадугаар бага хурал” зохион байгуулагдаж байна.
Тус бага хуралд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын Гамшгийн эрсдлийг бууруулах онц бүрэн эрхт төлөөлөгч, хатагтай Маргаретта Уолстром, БНХАУ-ын Иргэний хэргийн сайд, ноён Ли Шүэ Жу, Бүгд Найрамдах Киргиз улсын Онцгой байдлын сайд нарын Азийн 20 гаруй улсын 3000 орчим зочид, төлөөлөгч, мөн цахимаар 12000 орчим хүн холбогдон оролцож байгаа бөгөөд манай улсаас Онцгой байдлын ерөнхий газрын дарга, онцгой байдлын хурандаа Т.Дуламдорж оролцож байгаа юм.
Онцгой байдлын ерөнхий газрын дарга, онцгой байдлын хурандаа Т.Дуламдорж хурлын индрээс “Монгол Улсын Засгийн газраас Мянганы хөгжлийн зорилтод суурилсан үндэсний хөгжлийн цогц бодлогын баримт бичгийг үндэсний Гамшгийн эрсдлийг бууруулах хөтөлбөр, үйл ажиллагаатай уялдуулан хэрэгжүүлж ирсэн бөгөөд цаашид тогтвортой хөгжлийг хангах зорилтын хүрээнд гамшгийн эрсдлийг бууруулах үйл ажиллагааны чадавхийг бэхжүүлж, холбогдох төрийн байгууллагуудын гамшгаас хамгаалах хамтын ажиллагааг бэхжүүлэх, эрсдлийг бууруулах үйл ажиллагааны санхүүжилтийг нэмэгдүүлэхэд үргэлжлүүлэн анхаарал хандуулахаа дахин нотлон илэрхийлж байна” хэмээн онцлон хэлсэн юм.
ОБЕГ-ын дарга олон улсын хуралд оролцож байна | ||
Үзсэн: 848 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.