Шууд Chart

Дэлхийн кино компаниудын төлөөлөлтэй хамтарсан хэлэлцүүлэг хийлээ

2022-09-17 14:53:08

Соёлын сайд Ч.Номингийн урилгаар “CNN”, “Netflix”, “HBO”, “Warner Bros”, “Paramount Pictures”, “MTV”, “Discovery”, “National Geography”, “Living films” зэрэг дэлхийн тэргүүлэх зэрэглэлийн студи, продакшний “Fam-tour 2022″-ийн төлөөлөгчид есдүгээр сарын 14-19-ний өдрүүдэд Монгол Улсад ажиллаж байна.

Энэ хүрээнд Соёлын яам, Гадаад харилцааны яам, Кино урлагийн зөвлөл хамтран 2022 оны есдүгээр сарын 17-ны өдөр ГХЯ-ны “Зөвшилцөл” танхимд хэлэлцүүлэг зохион байгуулав. 

Хэлэлцүүлгийн хүрээнд Монгол Улсын Кино урлагийг дэмжих тухай хууль, эрх зүйн таатай орчин тухайлбал, татварын буцаан олголт, урамшууллын талаар танилцуулж, соёлын бүтээлч үйлдвэрлэлийн  бодлого, хамтын ажиллагааны тухай мэдээлэл өгч, хамтарсан уран бүтээлийн тодорхой төсөл хөтөлбөрийн талаар ярилцав.

Энэ нь Монгол орны үзэсгэлэнт байгаль, өвөрмөц тогтоц бүхий газар нутагт зураг авалт хийх, Монголын уран бүтээлчдийг дэлхийн тавцанд гаргах, олон улсын хэмжээний хамтарсан уран бүтээл туурвих, Монгол Улсыг гадаадад сурталчлахад чухал ач холбогдолтой арга хэмжээ болов.


Дэлхийн кино компаниудын төлөөлөлтэй хамтарсан хэлэлцүүлэг хийлээ   
Үзсэн: 1042 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй