Монгол Улс ЮНЕСКО-д элссэний 60 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Гадаад харилцааны яам, Соёлын яам болон Монгол Улсаас БНФУ-д суугаа ЭСЯ хамтран Монголын Үндэсний урлагийн их театрын “Нүүдэлчдийн домог” тоглолтыг энэ оны есдүгээр сарын 23-ны өдөр Нэгдсэн Үндэстний Байгууллагын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллага /ЮНЕСКО/-ын төв байранд толилуулна.
Мөн үеэр “Үзэсгэлэнт Монгол орон” сэдэвт байгалийн гэрэл зургийн үзэсгэлэн гаргах бөгөөд эдгээр арга хэмжээнүүд есдүгээр сарын 20-24-ний өдрүүдэд БНФУ-д зохион байгуулагдаж буй “Монголын соёлын өдрүүд” цогц арга хэмжээний нэг чухал хэсэг юм.
НҮБ-ын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллагын төв байранд “Нүүдэлчдийн домог” тоглолт болно | ||
Үзсэн: 941 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.