Шууд Chart

“Нүүдэлчдийн домог” тоглолт Дрю хотод болов

2022-09-23 16:04:27

Бүгд Найрамдах Франц Улсад болж буй “Монголын соёлын өдрүүд” цогц арга хэмжээний хүрээнд Монголын Үндэсний урлагийн их театрын уран бүтээлчдийн “Нүүдэлчдийн домог” тоглолт Дрю хотод амжилттай боллоо.

Дрю хотын иргэд монголын уран бүтээлчдийн тоглолтод сэтгэл татагдаж, Монгол Улсад зочлох сэтгэгдэл төрж буйгаа онцолж байв.

Энэ үеэр Дрю хотын удирдлагатай Монгол Улсаас Франц Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд У.Нямхүү болон Соёлын яамны төлөөлөл уулзаж, харилцаа хамтын ажиллагааны талаар ярилцав.

Дрю хотыг Архангай аймагтай нөхөрсөг харилцаа тогтоолгох талаар санал солилцлоо. Хотын удирдлагууд энэ оны аравдугаар сард болох Дрю хотын 843 дахь удаагийн баярт Франц Улсад суугаа монгол иргэдийг оролцохыг урьсан бөгөөд  Франц дахь “Үүрдийн Монгол” ТББ-ын тэргүүн Б.Эрдэнэхуяг тэргүүтэй монголчууд Дрю хотын баярт үндэсний өв соёлоо сурталчилж оролцохоор болов.

“Монголын соёлын өдрүүд” арга хэмжээ “Алдуул модны эрэлд” баримтат киног монголч эрдэмтэн судлаачдад үзүүлж, “Франц дахь Монгол судлалын өнөөгийн байдал” сэдэвт уулзалт, хэлэлцүүлэгээр Парис хотод үргэлжилж байна.  


“Нүүдэлчдийн домог” тоглолт Дрю хотод болов  
Үзсэн: 783 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй