![](/uploads/201406/news/thumb/dd5159a03cab795723fb5c700c33f644_x3.jpg)
Жил бүрийн зургаадугаар сарын 26-ны өдрийг дэлхий даяараа мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм тарианы зохисгүй хэрэглээ, хууль бус худалдаалалтын эсрэг өдөр болгон өнгөрүүлдэг.
Үүнтэй холбоотойгоор “Ардчилсан Хүчний Холбоо” ТББ-аас санаачлан “Саруул монгол” олон нийтийн аяныг зургаадугаар сарын 23-29-ний хооронд долоо хоног өрнүүлсэн бөгөөд энэхүү аяны хаалтын үйл ажиллагаа өчигдөр Чингисийн талбайд боллоо.
Уг арга хэмжээнд УИХ-ын дарга З.Энхболдоос гадна УИХ-ын гишүүн, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ, УИХ-ын гишүүн, Уул уурхайн сайд Д.Ганхуяг, УИХ-ын гишүүн С.Одонтуяа, Г.Баярсайхан, Эрүүл мэндийн дэд сайд Ж.Амарсанаа нар оролцсон байна.
“Саруул монгол” олон нийтийн аяныг Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам, Цагдаагийн ерөнхий газар, Нийслэлийн цагдаагийн газар, Эрүүл мэндийн яам, Гаалийн ерөнхий газар зэрэг 20 гаруй төрийн болон төрийн бус байгууллага дэмжин оролцжээ.
“Саруул монгол” аяныг өндөрлүүллээ | ||
Үзсэн: 1084 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.