Шууд Chart

Монгол судлалын төвүүдийг дэмжихийг хүсэв

2014-06-30 08:25:57

БШУ-ны сайд Л.Гантөмөр энэ  сарын 22-25-ны өдрүүдэд  Оросын Холбооны Улсад албан ёсны айлчлал хийлээ.

Айлчлалын үеэр сайд Л.Гантөмөр Оросын Боловсрол, шинжлэх ухааны сайд Д.В.Ливановтай уулзан, хоёр орны боловсрол, шинжлэх ухааны салбарын хамтын ажиллагааны дараах асуудлуудаар санал солилцсон юм. Тухайлбал, Засгийн газар хоорондын хэлэлцээрээр суралцаж буй оюутны тоог нэмэгдүүлэх мөн стипенд, хангамжийг нэмэгдүүлэхэд туслах, багш, оюутны орос хэлний мэдлэгийг дээшлүүлэхэд дэмжлэг үзүүлэх талаар хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлэх талаар санал солилцов. 

ОХУ-ын талаас хүмүүнлэгийн чиглэлийн сургуулиудаас эхлэн энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлэхэд бэлэн байгаагаа илэрхийллээ. Шинжлэх ухааны салбарт Монгол судлалын төвүүдийг Монголын талаас дэмжих, Монгол судлалын сангийн санхүүжилтээр Дорно дахины хүрээлэнд нэг аспирантын зардлыг дааж судалгааны ажил хийлгэх, докторын зэрэг хамгаалах сургалтын зардлыг санхүүжүүлэх зэрэгт анхаарч ажиллахаар ярилцжээ. Түүнчлэн ОХУ-аас биотехнолои, нанотехнологи, кванто-физик зэрэг чиглэлүүдээр олон улсын хэмжээнд хамтран ажиллахаар төлөвлөсөн мега-төслүүдэд Монголын эрдэмтэн, судлаачдыг оролцуулахад дэмжлэг үзүүлэхийг  хүслээ.

 Боловсрол шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр айлчлалын үеэр Боловсрол, шинжлэх ухааны яам, Оросын Холбооны Улсын Суурь судалгааны сан хоорондын хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурсан юм.  
 
Нийтэлсэн: О.Энхмаа

Монгол судлалын төвүүдийг дэмжихийг хүсэв  
Үзсэн: 818 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй