![](/uploads/201406/news/thumb/c3d367e4eb59177634658201b1ed66a1_x3.jpg)
Хууль зүйн яам “Зөв амьдрах ухаан ” Төрийн бус байгууллагатай хамтран ажиллаж яамнаас гэр оронгүй, ганц бие, суллагдсан хоригдлуудыг нийгэмшүүлэх, мэргэжилтэй ажилтай, болгох, бичиг баримтжуулах дахин гэмт хэрэгт холбогдуулахгүй нөхцөлийг нь бүрдүүлж өгөх зэрэг асуудлууд дээр хамтран ажиллаж байна.
Хорих ялаар шийтгэгдэж шоронд ял эдлээд шийтгэлийн хугацаа нь дуусч нийгэмд гарч ирж байгаа ч амьдрах газаргүй, гэр орон ах дүү, хамаатан садангүй ганц бие болсон иргэн цөөнгүй байдаг байна. Ийм хоригдлуудыг суллагдахын өмнө өөрийнх нь саналыг харгалзаж хүссэн тохиолдолд “Зөв амьдрах ухаан ” ТББ-ын дэргэдэх гэр сууцанд шилжүүлж байршуулдаг ажээ.
Ийм иргэдтэй ажиллахад онцлог арга барил шаарддаг гэдгийг тус төрийн бус байгууллагынхан онцлож байлаа. Энэхүү хамтын ажиллагаа эхэлснээс хойш хэд хэдэн суллагдсан иргэн тус байгууллагад очсон байна. Улмаар бичиг баримттай болж, цалинтай ажил хийж, зарим нэг нь орон нутагт ч ажлын байртай болжээ. Зарим нь тус төрийн бус байгууллагын дэргэдэх гэр сууцанд амьдарч цалингаараа амьдрах орчноо тохижуулж, ажил хийж гэр бүл зохиох үр хүүхэдтэй болсон зэрэг дэвшил гаргажээ.
Өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар болон Хууль зүйн яамнаас асуудал хариуцсан мэргэжилтнүүд суллагдаж гарсан иргэдийн ахуй амьдралтай газар дээр нь танилцсан юм.
Суллагдсан хоригдлуудыг нийгэмшүүлж байна | ||
Үзсэн: 1123 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.