Шууд Chart

Золгүй байдлаар таван хүн нас баржээ

2014-06-30 09:42:35

Нийслэлийн цагдаагийн газрын мэдээлснээр зургаадугаар сарын 29-нөөс 30-нд иргэд, аж ахуйн нэгж байгууллагаас гэмт хэрэг, зөрчлийн 1235 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ. Гэмт хэргийн шинжтэй 52 үйлдлийг холбогдох нэгжүүд шалган, 37 хэргийн эзэн холбогдогчийг илрүүлсэн байна. 

Түүнчлэн нийслэлд золгүй байдлаар нас барсан таван хүн, хүчиндэх гэмт хэрэг нэг, дээрэмдэх гэмт хэрэг нэг, хулгайлах гэмт хэрэг 17, бусдын биед гэмтэл учруулах хоёр, танхайрах гэмт хэрэг 11, залилан мэхлэх гэмт хэрэг нэг, зам тээврийн хэрэг 11, осол 18 гарч 12 хүн гэмтсэн байна.
 
Нийтэлсэн: О.Энхмаа

Золгүй байдлаар таван хүн нас баржээ  
Үзсэн: 1009 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй