Шууд Chart

Унгарын математикчид хүндэт профессорын цол гардууллаа

2013-07-23 16:43:33

Монгол Улсын ШУА, МУИС-ийн Эрдмийн зөвлөлийн шийдвэрээр Унгар Улсын нэрт математикч, академич, Алфред Рейнгийн Хүрээлэнгийн судлаач Ричард Виегант-д “Хүндэт профессор” цол өргөмжлөл олгосныг Будапешт дэх Монголын ЭСЯ дээр элчин сайд Т.Ганди гардуулж өглөө.

Академич Р.Виегант нь алгебрийн цагиргийн онолын судалгааг бүтээлчээр хөгжүүлж математикийн шинжлэх ухаанд өөрийн гэсэн хуудсаа бий болгож чадсан, дэлхий дахинд нэртэй тэргүүлэх эрдэмтдийн нэг юм.
 
Тэрээр Монголын нэрт математикч, академич Р.Гончигдорж, С.Төмөрбат болон бусад олон эрдэмтдийн эрдмийн суурь судалгааны зөвлөх, удирдагчаар ажиллан Монгол Улсын математикийн судалгааны хөгжил дэвшилд хувь нэмэрээ оруулж ирсэн юм.
 
МУИС-ийн Эрдмийн зөвлөлийн гаргасан дээрхи шийдвэр дэлхийд нэртэй академичид монголын математик судлалын олон үеийн эрдэмтдийн өмнөөс түүний шинжлэх ухаанд оруулсан хувь нэмрийг үнэлж хүндэтгэсэн үйл явдал боллоо.

Унгарын математикчид хүндэт профессорын цол гардууллаа  
Үзсэн: 1241 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй