Шууд Chart

"Давхар дээл"-ний тухай хуулийн төслийг дахин өргөн барина

2014-06-30 13:04:21

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнгөрсөн хавар УИХ-ын болон Засгийн газрын тухай хуульд Засгийн газрын гишүүн УИХ-ын гишүүний албыг давхар хашиж болохгүй гэсэн заалт оруулж УИХ-д өргөн барьсан.

"Давхар дээл"-ний хэмээн нэршиж хэдэн сар хэлэлцэгдсэн уг хуулийн төсөл олон асуудал дагуулж байж УИХ-аар олонхийн дэмжлэг авч чадалгүй буцаагдсан. Харин өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж "Ухаалаг төр"-ийн хүрээнд өргөн барих хуулийн төслүүдийг танилцуулж сэтгүүлчидтэй уулзахдаа "давхар дээл"-ний тухай хуулийн төслийг ирэх намар дахин өргөн барина гэдгээ хэллээ.
 
Тэрээр "Манай УИХ-д буруу жишиг тогтоод байна. Нэг хуулийн төслийг хэдэн сар хэлэлцэж баахан ажил удаж байгаад л буцаачихдаг. Засгийн газрын гишүүн УИХ-ын гишүүний албыг давхар хашиж болохгүй гэсэн хуулийн төслийг мөн ингэсэн. Энэ бол хариуцлагагүй парламентийн илрэл. Уг хуулийн төслийг би ирэх намар дахин өргөн барина. Хангалттай ярьж хэлэлцсэн учраас дахин өргөн барихад хурдан батлаж өгнө гэж бодож байна" гэсэн юм.
 
Ямартаа ч Засгийн газрын гишүүдийн дунд асуудал үүсгэж зарим нэг нь өөрөө "давхар дээл"-ээ тайлахад хүргэсэн хуулийн төсөл ирэх намрын чуулганаар дахин хэлэлцэгдэх болжээ.
 
Нийтэлсэн: О.Энхмаа

"Давхар дээл"-ний тухай хуулийн төслийг дахин өргөн барина  
Үзсэн: 1214 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
112.72.11.xxx [112.72.11.xxx] 2014-06-30 14:27
Ерөнхийлөгчид талархаж байна, Энэ хуулийг нэн даруй баталж мөрдүүлэх хэрэгтэй. Өнөөдөр УИХ, ЗГ-н гишүүдэд хариуцлага, ёс зүй гэдэг зүйл маш их хэрэгтэй байна. Шударгаар төрд сонгогдон ажиллах боломж үгүйгээс олон чадвартай удирдагчид, албан хаагчид нам бус, мөнгөгүй, танил ах дүү хамаатан садангүй л бол албан тушаалд томилогдох боломжгүй болоод удаж байна. Ардчилал ялаад 20 гаруй жил өнгөрчихөөд байхад өнөөдөр шударга үнэнчээр ажилласан мэргэжилдээ эзэн болсон төрийн албан хаагчдад удирдах албан тушаалд очих, карьераа өсгөх ,хөгжих боломж хаалттай хэвээр байсаар л байна. Энэ байдлыг таслан зогсоох чиглэлээр арга хэмжээ аваачээ

Бидэнтэй нэгдээрэй