Шууд Chart

Г.Уянга: Нийтээр эзэмших баялгийн хувийг яагаад ганцхан Н.Номтойбаярын гэр бүл эзэмших ёстой юм бэ

2014-06-30 15:10:33

Дөнгөж сая УИХ-ын гишүүн Г.Уянга болон Л.Цог нар мэдээлэл хийлээ. Тэд энэ үеэр Ашигт малтмалын тухай, Газрын тосны тухай болон Цагаан суваргын ордод төр хувь эзэмших тухай хуулийн төслүүдийг эсэргүүцэж буйгаа илэрхийлсэн юм.

Г.Уянга гишүүний мэдээлснээр эрх баригчид Ашигт малтмалын тухай хуулийн төслийн ажлын хэсгээс бие даагч гишүүдийг хасч өнгөрсөн пүрэв, баасан гарагт эрх баригч гишүүдийн ирцтэйгээр хуралдуулжээ. Мөн өнөөдөр эдийн засгийн байнгын хороогоор хэлэлцүүлж маргааш чуулганы нэгдсэн хуралдаанаар  эцэслэн шийдвэрлэхээр төлөвлөсөн байна.
 
АН-ын зүгээс ийнхүү Ашигт малтмалын тухай хуулийг хүчээр батлаж байгаа нь өөрсдийнхөө эрх ашгийн төлөө хийж байгаа үйлдэл гэсэн юм.
 
Ашигт малтмалын тухай хууль батлагдвал өмнөхийг нь цэгцлэж чадаагүй хайгуулын лицензийн асуудал дахин сөхөгдөнө. Мөн Цагаан суваргын ордод төр хувь эзэмшихгүй гэдэг заалтыг оруулж байгаа нь Монголын төр аль нэг компанийн лоббид автсан байгаагийн илрэл. Энэ янзаараа бол Монголын бүх стратегийн орд газрууд Оюутолгойн араас орно гэдгийг хэлсэн юм.
 
Түүнчлэн Г.Уянга гишүүн "Нийтээр эзэмших баялгийн хувийг яагаад ганцхан Н.Номтойбаярын гэр бүл эзэмших ёстой юм бэ. УИХ-ын гишүүн Д.Зоригт хувьдаа орд газруудтай учраас Ашигт малтмал болон стратегийн орд газруудтай холбоотой хуулийн төслийн ажлын хэсэгт байнга орж байдаг. Л.Энх-Амгалан гишүүн ч мөн Газрын тосны тухай хуулийн төслийн ажлын хэсэгт байнга байдаг нь тэдний хувийн ашиг сонирхолтой холбоотой. Өөрөөр хэлбэл, Ашигт малтмалын асуудалд төрд байгаа олигархиуд өөрсдийн эрх ашгийн төлөө хандаж байна" гэсэн юм.
 
УИХ-ын гишүүн Г.Уянга болон Л.Цог нар энэ мэдээллээрээ УИХ дахь "Шударга ёс" эвслийн бүлэгт шахалт үзүүлж байгаа гэдгээ хэлсэн. Өөрөөр хэлбэл, УИХ дахь АН, МАН-ын бүлгийн аль нь ч олонхи биш учраас шийдвэр гаргахад "Шударга ёс" эвслийн бүлгийн нөлөө их байгаа. Тиймээс эвслийн бүлэг анх УИХ-д орохдоо амласан амлалтаа биелүүлж, Ашигт малтмалын тухай хуулийн төслийг ард түмний эрх ашигт нийцсэн байдлаар батлагдахад нөлөө үзүүлээсэй хэмээн хүсч байгаа ажээ.
 
 
 
Нийтэлсэн: О.Энхмаа

Г.Уянга: Нийтээр эзэмших баялгийн хувийг яагаад ганцхан Н.Номтойбаярын гэр бүл эзэмших ёстой юм бэ  
Үзсэн: 1777 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
202.131.233.xxx [202.131.233.xxx] 2014-06-30 16:41
Энэ авгайгийн учрыг нь олохгүй юм. Нарийн царигтай ТЗ-ыг дэмжээд явж байдаг...
182.160.39.xxx [182.160.39.xxx] 2014-06-30 15:54
монгол хүн эзэмшиж байвал хэний гэр бүл байх нь хамаагүй монгол хүн монголоо л ажиллуулна харин гадны нөхдүүд эзэмшиж байгаа газар ажилчид нь гадных ашиг нь бас гадныханд ашигт малтмал нь бас тэднийх ярих сэдвээ зөв сонго тэнэгүүдээ үндэсний хөрөнгөтнүүдээ жоохон дэмжэ

Бидэнтэй нэгдээрэй