Шууд Chart

Улаанбаатарт шөнөдөө 7 хэм хүйтэн

2022-10-09 14:38:26

Малчид, тариаланчид, хадланчдад зориулсан мэдээ: Өнөө маргаашдаа ихэнх нутгаар хур тунадас орохгүй, цаг агаар тогтуун,  өдөртөө бага зэрэг дулаарна.


2022 оны 10-р сарын 09-ний 20 цагаас 10-р сарын 10-ны 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

Хур тунадас: Шөнөдөө нийт нутгаар багавтар үүлтэй, хур тунадас орохгүй. Өдөртөө баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр үүлшиж, ялимгүй хур тунадас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, хур тунадас орохгүй.

Салхи: Ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө Алтайн уулсаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Дархадын хотгор, Хангайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр 16-21 хэм, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 10-15 хэм  хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 4 хэм хүйтнээс 1 хэм дулаан, бусад нутгаар 5-10 хэм хүйтэн, өдөртөө Дархадын хотгор, Хангайн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эхээр 3-8 хэм, Их нууруудын хотгор, Орхон-Сэлэнгийн сав газар, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 12-17 хэм,  бусад нутгаар 7-12 хэм дулаан байна.


УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Цэлмэг, зөөлөн салхитай. Шөнөдөө Яармаг Сонгины орчмоор 11-13 хэм, бусад хэсгээр 5-7 хэм  хүйтэн, өдөртөө 10-12 хэм дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Цэлмэг, зөөлөн салхитай. Шөнөдөө 10-12 хэм хүйтэн, өдөртөө 10-12 хэм дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Цэлмэг, зөөлөн салхитай. Шөнөдөө 11-13 хэм  хүйтэн, өдөртөө 9-11 хэм  дулаан  байна.


2022 оны 10 дугаар сарын 11-нээс 10 дугаар сарын 15-ныг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

11-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 13-нд Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар, 14-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 13, 14-нд нутгийн хойд хэсгээр секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор шөнөдөө 12-17 хэм хүйтэн, өдөртөө 3-8 хэм дулаан, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Идэр, Тэс, Орхон, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 7-12 хэм хүйтэн, өдөртөө 5-10 хэм дулаан, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө 3  хэм дулаанаас 2 хэм хүйтэн, өдөртөө 12-17 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 2-7 хэм хүйтэн, 8-13 хэм дулаан байна.


Улаанбаатарт шөнөдөө 7 хэм хүйтэн  
Үзсэн: 628 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй