![](/uploads/201407/news/thumb/01eef8334967d81c0356af2c91e29d11_x3.jpg)
Сангийн яамнаас Төрийн өмчит аж ахуйн нэгж байгууллагуудын төлөөллийг хамруулан “Төрийн өмчийн бүртгэл, хяналт түүний удирдлагыг сайжруулах нь” сэдэвт сургалтыг өнгөрсөн ням гарагт зохион байгуулжээ.
Сургалтаар Төрийн өмчит аж ахуйн нэгжийн өр авлагын ангилал, бүртгэл, санхүүгийн тайлан хүлээн авахад тулгамдаж буй асуудал, уяалдаа холбоо, Эд хөрөнгийн харилцааны зохицуулалт, Улсын төсвөөс эрчим хүчний компаниудад татварын ногдуулалт, төлөлтийн байдал зэрэг сэдвээр илтгэл тавьж хэлэлцүүлсэн байна.
Төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл сонирхсон асуултдаа хариулт авч, санхүү бүртгэлийн чиглэлээр цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар нэгдсэн ойлголттой болсон үр дүнтэй сургалт болж өнгөрлөө гэж зохион байгуулагчдын зүгээс мэдэгдсэн юм.
“Төрийн өмчийн бүртгэл, хяналт түүний удирдлагыг сайжруулах нь” сургалт боллоо | ||
Үзсэн: 1016 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.