Шууд Chart

Чуулганы хуралдаан эхлээгүй байна

2014-07-01 10:33:42

УИХ-ын нэгдсэн чуулган өглөөний 09:00 цагт зарлагдсан. Хаврын чуулган завсарлахаас өмнө амжиж хэлэлцэх олон хууль, тогтоолын төсөл байгаа тул өнөөдөр хэлэлцэх асуудал  олон байсан. Гэвч одоог хүртэл чуулганы нэгдсэн хуралдаан эхлээгүй байна.

Учир нь УИХ дахь АН-ын бүлэг ээлжит бус хуралдаан хийж байгаа юм. Олонхийн бүлэг өчигдөр үдээс өмнө хуралдсан бөгөөд үдээс хойш үргэлжлүүлэн хуралдах байсан ч байнгын хороо болон дэд хороодын хуралдаан давхацсан тул хойшлуулаад байсан.

Бүлгийн хуралдаанаар өнөөдөр хэлэлцэх олон хуулийн төслүүдийн талаар ярилцаж байгаа бөгөөд үүнээс гадна Х.Баттулга гишүүний Ерөнхий сайдад хүргүүлсэн захидлын талаар ярилцаж байгаа гэдгийг албан бус эх сурвалж мэдээллээ.
 
Нийтэлсэн: О.Энхмаа

Чуулганы хуралдаан эхлээгүй байна  
Үзсэн: 1058 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй