Шууд Chart

Нэгдсэн чуулган эхэллээ

2014-07-01 10:52:36

УИХ-ын нэгдсэн чуулган дөнгөж сая эхэллээ. Өнөөдрийн чуулганы хуралдаанаар үндсэн 18 асуудал хэлэлцэхээр төлөвлөсөн бөгөөд хуралдааны дараа УИХ-ын хаврын чуулганыг хаах юм.

Чуулганы хуралдааны эхэнд Байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ.
 
УИХ-ын гишүүд байнгын хороонд орох саналаа бүлгийн баланкан дээр ирүүлдэг бөгөөд харин бүлэггүй гишүүд өөр өөрсдийн баланкан дээр ирүүлдэг аж. Тиймээс уг тогтоолын төсөлд гишүүдээс асуулт асууж саналаа хэлдэггүй юм. УИХ-ын дарга холбогдох байнгын хороодод орох гишүүдийн нэрсийг дуудсан бөгөөд санал хураалт явуулахад нийт гишүүдийн 81.1 хувь нь дэмжсэнээр байнгын хороодын бүрэлдэхүүнд өөрчлөлт орж байгаа юм.
 
Одоо чуулганы хуралдаанаар Монгол Улсын 2013 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай УИХ-ын тогтоолын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна.
 
Байнгын хороонд орсон гишүүдийн нэрсийг бид удахгүй дэлгэрэнгүй хүргэх болно.
Нийтэлсэн: О.Энхмаа

Нэгдсэн чуулган эхэллээ  
Үзсэн: 927 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
124.158.88.xxx [124.158.88.xxx] 2014-07-01 23:46
зайл зайл ӨРШӨӨЛИЙН ХУУЛЬ ард түмний чинь ганц хүлээж байсан хууль ш дээ арай ч дээ адгууснаас дор лаларийн бөгснүүд арай ч дээ амрах идэх нь багадаад байгааа новшнууд үхэээсээ ард түмнээхээ төлөө нэгдэж чадахгүй дагзнууд ямар удаан ямар олон хүн хүлээж байгаа билээ дэээ Хариулах

Бидэнтэй нэгдээрэй