Шууд Chart

Монгол Улсын 2013 оны төсвийн гүйцэтгэлийг баталлаа

2014-07-01 12:11:50

УИХ-ын нэгдсэн чуулганаар Монгол Улсын 2013 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай УИХ-ын тогтоолын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийв. 

Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны танилцуулгыг УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат, УИХ дахь МАН-ын бүлгийн дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар нар танилцууллаа.
 
Танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр асуулт асууж хариулт авсны дараа Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны хуралдаанаар дэмжсэн зарчмын зөрүүтэй саналаар санал хураалт явуулсныг гишүүдийн олонх дэмжив.
 
Ингээд Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны саналаар тогтоолын төслийг батлах нь зүйтэй гэсэн саналаар санал хураалт явуулж 72.9 хувийн саналаар дэмжигдлээ.
 
Монгол Улсын 2013 оны төсвийн гүйцэтгэлийг баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийг батлах нь зүйтэй гэсэн саналаар санал хураалт явуулсныг 75 хувиар дэмжлээ.
 
Нийтэлсэн: О.Энхмаа

Монгол Улсын 2013 оны төсвийн гүйцэтгэлийг баталлаа  
Үзсэн: 1055 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй