Шууд Chart

“Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2015 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай” тогтоолын төслийг дэмжив

2014-07-01 12:18:02

УИХ-ын нэгдсэн чуулганаар “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2015 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн хэлэлцлээ.

Өнгөрсөн долоо хоногт чуулганы нэгдсэн хуралдаанаар тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хэлэлцэх явцад УИХ дахь МАН-ын бүлэг уг асуудлаар тав хоногийн завсарлага аваад байсан юм.
 
Уг асуудлаар чуулганы хуралдаанаас УИХ дахь МАН-ын бүлэг завсарлага авсан талаарх тайлбарыг УИХ-ын гишүүн С.Бямбацогт хийж завсарлагын хугацаа дууссаныг дуулгалаа.
 
Хэлэлцүүлгийн шатанд Байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явуулсныг гишүүдийн олонх дэмжсэнээр тогтоолын төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн Байнгын хороонд шилжүүллээ.
Нийтэлсэн: О.Энхмаа

“Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2015 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай” тогтоолын төслийг дэмжив  
Үзсэн: 874 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй