Өнгөрсөн долоо хоногт УИХ-ын гишүүн Байгаль орчин ногоон хөгжлийн сайд С.Оюун НҮБ-ын Байгаль орчны ассамблейн даргаар сонгогдсон. Харин өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдааны үеэр УИХ-ын дарга З.Энхболд түүнийг НҮБ-ын Байгаль орчны ассамблейн даргаар сонгогдсонд баяр хүргэсэн бол УИХ дахь эмэгтэй гишүүд С.Оюун сайдад цэцэг гардуулсан юм.
Мөн энэ үеэр УИХ-ын дарга зургаадугаар сард төрсөн УИХ-ын гишүүдэд төрсөн өдрийн мэнд дэвшүүлсэн юм. Тодруулбал, УИХ-ын гишүүн Л.Цог өнгөрсөн сарын 22-ны өдөр 62 нас хүрсэн байна. Мөн УИХ-ын гишүүн Су.Батболд өнгөрсөн сарын 24-нд 51 нас хүрчээ.
З.Энхболд С.Оюун сайдад баяр хүргэлээ | ||
Үзсэн: 792 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.