Шууд Chart

Стратегийн орд газрын талаарх заалтыг ирэх намрын чуулганаар хэлэлцэнэ

2014-07-01 13:04:48

УИХ-ын нэгдсэн чуулганы өнөөдрийн хуралдаанаар Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийхээр төлөвлөсөн байсан ч чуулганы үдээс хойших хуралдаан хүртэл хойшлогдлоо.

Учир нь “Шударга ёс” эвслийн бүлгээс уг хуулийн төслийн талаар бүлгийн байр суурийг нэтгэх шаардлага байгаа тул үдээс хойших хуралдаан хүртэл завсарлага авч байгааг хэлсэн юм.
 
Түүнчлэн эвслийн бүлгээс Ашигт малтмалын тухай хуулийн төсөлтэй холбоотойгоор Г.Уянга гишүүнээр ахлуулсан ажлын хэсэг гаргаж ажиллуулсан байна. Өчигдөр УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат, Н.Батцэрэг болон Г.Уянга нарын гишүүд уулзаж уг хуулийн төсөл дэх Стратегийн орд газартай холбоотой зохицуулалтыг тодорхой болгохын тулд энэ хэсэг заалтыг ирэх намрын чуулган хүртэл хэлэлцэхгүй орхих нь зүйтэй гэсэн санал гаргажээ.
 
Өөрөөр хэлбэл Ашигт малтмалын тухай хуулийг чуулганы үдээс хойших хуралдаанаар баталсан ч бүтнээр нь биш хэсэгчлэн батлах болж байгаа юм. Эсвэл үдээс хойших хуралдаанаар уг асуудлыг бүхлээр нь намрын чуулган хүртэл хойшлуулж болох юм. Бид дэлгэрэнгүйг удахгүй хүргэх болно.

 

Нийтэлсэн: О.Энхмаа

Стратегийн орд газрын талаарх заалтыг ирэх намрын чуулганаар хэлэлцэнэ  
Үзсэн: 906 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй