Шууд Chart

УИХ-ын дэд дарга Л.Цог ноён Петр Кинштетрийг хүлээн авч уулзав

2014-07-01 13:19:27

УИХ-ын дэд дарга Л.Цог манай улсад албан ёсны айлчлал хийж буй Бүгд Найрамдах Чех Улсын Парламентийн Доод танхимын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Петр Кинштетр тэргүүтэй төлөөлөгчдийг өнөөдөр хүлээн авч уулзав. 

УИХ-ын дэд дарга Л.Цог хэлэхдээ, "Эртний танил Петр Кинштетр манай улсад айлчилж байгаад талархаж байна. Би УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байхдаа бид хоёр талын харилцан айлчлал хийж байсан. Тухайн үед хамтын ажиллагаагаа эхлүүлж байсан үеэ дурсаж байна" гэж онцлов.
 
Бүгд Найрамдах Чех Улсын Парламентийн Доод танхимын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Петр Кинштетр, Эрхэм Их Хурлын дэд дарга тантай 10 жилийн дараа уулзаж байгаадаа баяртай байна. Тухайн үед УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан бол одоо УИХ-ын дэд дарга болсонд баяр хүргэе гэв. Мөн тэрээр хоёр Улсын Парламентийн Тамгын газрын харилцаа дахин сэргэж байгаад баяртай байгаагаа илэрхийллээ.
 
Нийтэлсэн: О.Энхмаа

УИХ-ын дэд дарга Л.Цог ноён Петр Кинштетрийг хүлээн авч уулзав  
Үзсэн: 975 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй