Шууд Chart

Ирэх намрын чуулганаар хэлэлцэх хуулийн жагсаалтыг баталлаа

2014-07-01 13:33:30

УИХ-ын нэгдсэн чуулган үргэлжилж “УИХ-ын 2014 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ.

Хэлэлцүүлгийн үеэр Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей ирэх намрын чуулганаар хэлэлцэх хууль, тогтоомжийн төслүүдийг танилцуулсны дараа гишүүд асуулт асууж саналаа хэлсэн юм. Ингэхдээ гишүүд өөрийн санаачилсан болон бүлгийн санаачилсан хуулийн төслийг хэлэлцэх асуудлын жагсаалтад оруулаагүй байгаа талаар асууж байлаа.
 
Тухайлбал, УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг өөрийнх нь санаачилсан Архины хяналтын тухай хуулийн төслийг хүлээж авахаас удаа дараа татгалзсан талаар хэлээд УИХ-ын даргыг уг хуулийн төслийг хэзээ хүлээж авах вэ гэдгийг асуусан. Харин УИХ-ын дарга хурлын Дэгийн тухай хуулийн дагуу би энэ асуултад хариулах шаардлагагүй гэсэн тайлбарыг хийсэн юм.
 
УИХ-ын гишүүн Д.Батцогт “УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооноос нийт арван төслийг намрын чуулганаар хэлэлцүүлэхээр санал өгсөн ч ердөө хоёрыг оруулсан байна. Мөн хаврын чуулганы хугацаанд багтаагаад Эмийн талаар төрөөс баримтлах бодлогыг батлах боломжтой байсан, эцсийн хэлэлцүүлгийг хийхээр байнгын хороо санал дүгнэлтээ боловсруулчихсан байтал УИХ дахь гурван намын бүлгийн даргын тааллаар хэлэлцэх асуудлын дарааллаас хассан байх юм. УИХ, Байнгын хороогоор хэлэлцэх асуудлыг гурван намын бүлгийн дарга шийддэг юм бол УИХ-ын 76 гишүүн байхын хэрэг байна уу. Төрөөс эмийн талаар баримтлах бодлогын эцсийн хэлэлцүүлгийг хийхэд тавхан минут л хангалттай. Үүнд Байнгын хорооны даргаас хариулт хүсч байна” гэв.
 
Гишүүний уг асуултад Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей “Эмийн талаар төрөөс баримтлах бодлогыг намрын чуулганаар “Бусад” гэдэг асуудлын хүрээнд оруулж батлах боломжтой. Намрын чуулганаар хэлэлцэх асуудлын тухайд Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооноос долоон хуулийн төслийн жагсаалт ирснээс хоёрыг нь намрын чуулганаар хэлэлцэх асуудалд багтаасан. Үлдсэн таван төслөөс гурав нь өргөн мэдүүлээгүй төсөл байсан” гэж хариуллаа.
 
Мөн УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ ч мөн “Шударга ёс” эвслийн бүлгийн гишүүдийн өргөн барьсан “Өршөөлийн тухай” хууль болон өөрийнх нь өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэхгүй байгаа талаар хэлсэн юм.
 
Ингээд ирэх намрын чуулганаар хэлэлцэх асуудалтай холбогдуулж УИХ-ын гишүүд асуулт асууж саналаа хэлж дууссаны дараа УИХ-ын 2014 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай УИХ-ын тогтоолын төслийг батлах талаар санал хураахад гишүүдийн олонх дэмжсэн тул хуулийн төсөл батлагдлаа.
 
Нийтэлсэн: О.Энхмаа

Ирэх намрын чуулганаар хэлэлцэх хуулийн жагсаалтыг баталлаа  
Үзсэн: 1901 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
202.70.46.xxx [202.70.46.xxx] 2014-12-02 12:44
Гэмт хэргийн тухай хуульа батлачэ
124.158.88.xxx [124.158.88.xxx] 2014-07-01 23:44
зайл зайл ӨРШӨӨЛИЙН ХУУЛЬ ард түмний чинь ганц хүлээж байсан хууль ш дээ арай ч дээ адгууснаас дор лаларийн бөгснүүд арай ч дээ амрах идэх нь багадаад байгааа новшнууд үхэээсээ ард түмнээхээ төлөө нэгдэж чадахгүй дагзнууд ямар удаан ямар олон хүн хүлээж байгаа билээ дэээ Хариулах

124.158.88.xxx [124.158.88.xxx] 2014-07-01 23:43
зайл зайл ард түмний чинь ганц хүлээж байсан хууль ш дээ арай ч дээ адгууснаас дор лаларийн бөгснүүд арай ч дээ амрах идэх нь багадаад байгааа новшнууд үхэээсээ ард түмнээхээ төлөө нэгдэж чадахгүй дагзнууд ямар удаан ямар олон хүн хүлээж байгаа билээ дэээ Хариулах

202.21.117.xxx [202.21.117.xxx] 2014-07-01 16:33
ӨРШӨӨЛИЙНХӨӨ ХУУЛИЙГ ГАРГААЧ АЖЛАА ХИЙХГҮЙ ХЭРЭЛДСЭЭР БАЙГААД ХАВРЫН ЧУУЛГАН ДУУСЛАА ААРЧААГҮЙ ЮМНУУД ӨРШӨӨЛИЙН ХУУЛИЙГ БАТЛААЧЭЭ АРД И РГЭДИЙН ДЭМЖЛЭГЭЭР СОНГОГДЧООД ЭЦЭСТ НЬ ӨӨРСДИЙНХӨӨ ТУХАЙ ХЭРЭЛДСЭЭР БАЙГААД БАЙДАГ ЦАГ ХУГАЦАА АЛДАХ ЮМ ГЭТЭЛ ЧУУЛАГН ЗАВСАРЛАХ БОЛОХООР НОЙРНООСОО СЭРСЭН АМЬТАД ШИГ БАЙХ ЮМ ЭНЭ 76 СОНГУУЛЬ ГЭХЭЭР АРД ИРГЭДДЭЭ ХАЙРТАЙ БОЛЧДОГ АМЬТАД

Бидэнтэй нэгдээрэй