Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буй Бүгд Найрамдах Чех Улсын Парламентын Доод танхимын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Петр Кинштетр тэргүүтэй төлөөлөгчдийг УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар өнөөдөр хүлээн авч уулзан хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурав.
Мөн Бүгд Найрамдах Чех Улсын Парламентын Доод танхимын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Петр Кинштетр, УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар нар цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцсон юм.
Дараа нь ноён Петр Кинштетр Монгол Улсын Төрийн ордон болон УИХ-ын чуулганы танхимтай танилцав. УИХ-ын дарга З.Энхболд энэ үеэр БНЧУ-ын Доод танхимын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Петр Кинштетр тэргүүтэй төлөөлөгчдийг Монгол улсад айлчилж буйд талархаад мэндчилгээ дэвшүүллээ.
Бүгд Найрамдах Чех Улсын Парламентын Доод танхимын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Петр Кинштетр тэргүүтэй төлөөлөгчдийн айлчлал энэ сарын хоёрны өдөр хүртэл үргэлжлэх бөгөөд айлчлалын хүрээнд “Говь” ноолуурын үйлдвэр, “Гандантэгчинлэн” хийдэд зочилж, Үндэсний музей, Ваацлав Ираасек Skoda авто машины үзэсгэлэнг үзэж сонирхох ажээ.
Чехийн төлөөлөгчид чуулганы танхимтай танилцав | ||
Үзсэн: 1000 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.