Шууд Chart

Дугаартайгаа шилжих үйлчилгээг чуулганаар дэмжив

2014-07-01 14:12:25

УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаанаар Харилцаа холбооны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг дэмжлээ. Уг хуулийн төсөлд үүрэн телефоны хэрэглэгчид утасны дугаараа солихгүйгээр үүрэн холбооны компаниа сольж болохоор заасан юм.

Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар нэг өдрийн дотор дугаараа өөрчлөхгүйгээр оператор компаниа хэд дахин солих боломж байгаа юу гэдгийг лавласан. Өөрөөр хэлбэл, хөдөө орон нутгаар явж ажил хийдэг хүмүүс нэг сумаас гараад нөгөө суманд ороход өөр үүрэн телефоны сүлжээтэй байдаг учраас энэ бүрт оператор компаниа солих боломжтой юу гэдгийг асуусан юм. Харин ажлын хэсгээс хэрэв тухайн аймаг болон суманд 3G үйлчилгээ нэвтэрсэн бол ийм боломж бий гэх тайлбарыг хийсэн.

Хуулийн төслийн талаар өөр асуулт асууж санал хэлэх гишүүн байгаагүй тул гишүүдээс санал хураалт явуулж гишүүдийн олонх нь дэмжсэн юм. Ингэснээр үүрэн холбооны хэрэглэгчид дугаараа солихгүйгээр оператор компаниа сонгон үйлчлүүлэх боломж нээлттэй боллоо.
 
Нийтэлсэн: О.Энхмаа

Дугаартайгаа шилжих үйлчилгээг чуулганаар дэмжив  
Үзсэн: 2000 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
202.126.89.xxx [202.126.89.xxx] 2014-07-02 11:56
гоё гоё үүүүү хэхэ
49.0.130.xxx [49.0.130.xxx] 2014-07-01 21:38
Ene hezeenees ajil hereg bolj heregjih bol?
103.26.193.xxx [103.26.193.xxx] 2014-07-01 20:14
ashgui ashgui
180.235.186.xxx [180.235.186.xxx] 2014-07-01 14:16
haha tgwl mobi dampuurah bhaa

Бидэнтэй нэгдээрэй