Шууд Chart

Улаанбаатарт өдөртөө 3 хэм дулаан

2022-10-25 07:28:06

Малчид,  тээвэрчид, тариаланчидын анхааралд: Өнөөдөр төвийн аймгуудын зүүн хэсэг болон зүүн аймгуудын зарим нутгаар цас орж цасан шуурга шуурч, говь, талын нутгаар салхи, шуургатай байхыг анхааруулж байна.

2022 оны 10-р сарын 25-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн зүүн хэсгээр үүлшинэ. Төвийн аймгуудын зүүн хэсэг болон зүүн аймгуудын зарим нутгаар цас орж,  цасан шуурга шуурна. Бусад нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй.

Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, говь, тал, хээрийн нутгаар зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.

Ихэнх нутгаар хүйтэрч Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр 4 хэм хүйтнээс 1 хэм дулаан,  говийн бүс  нутгийн хойд хэсэг, Дорнод-Монголын тал нутгаар 5-10 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 10-15 хэм, бусад нутгаар 1-6 хэм дулаан байна.


УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Ялимгүй цас орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Хүйтэрч 1-3 хэм дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Хүйтэрч 1-3 хэм дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Хүйтэрч 1-3 хэм дулаан байна.


2022 оны 10 дугаар сарын 26-наас 10 дугаар сарын 30-ныг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

26-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар, 27-нд төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 28-нд баруун аймгуудын нутгийн баруун, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 29-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Салхи 28-нд Алтайн салбар уулсаар, 29-нд зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. 27-нд нутгийн баруун хагаст, 28-нд ихэнх нутгаар бага зэрэг дулаарч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 12-17 хэм хүйтэн, өдөртөө 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 4 хэм хүйтнээс 1 хэм дулаан, өдөртөө 9-14 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 6-11 хэм хүйтэн, өдөртөө 6-11 хэм дулаан байна. 29-нөөс нутгийн баруун хагаст, цаашдаа ихэнх нутгаар хүйтэрнэ.


Улаанбаатарт өдөртөө 3 хэм дулаан  
Үзсэн: 646 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй