Шууд Chart

Энэ долоо хоногт цаг агаар ямар байх вэ

2022-10-25 12:42:32

2022 оны 10 дугаар сарын 24-нөөс 10 дугаар сарын 31-нийг хүртэлх 7 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

Хугацааны эхэн болон сүүлчээр цас орж, хүйтэрнэ.

Хур тунадас: 24-нд Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 25-нд Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Туул голын сав газраар, 26-нд Алтайн уулархаг нутгаар, 27-нд Хангайн уулархаг нутгаар, 28-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн зүүн өмнөд хэсгээр, 29-нд ихэнх нутгаар, 30-нд нутгийн зүүн хагаст цас орно.

Салхи: Ихэнх нутгаар секундэд 6-11 метр, 24, 28-нд Алтайн салбар уулсаар, 29-нд зарим газраар, 30-нд говь, талын нутгаар секундэд 13-15 метр, зарим үед секундэд 20 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.

Агаарын температур: Хугацааны дунд үеэр дулаарах боловч, бусад хугацаанд хүйтэрч Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр шөнөдөө 16-21 хэм, өдөртөө 1-6 хэм, Алтай, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 11-16 хэм хүйтэн, өдөртөө 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3-8 хэм хүйтэн, өдөртөө 5-10 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 6-11 хэм хүйтэн, өдөртөө 1-6 хэм дулаан байна.


Энэ долоо хоногт цаг агаар ямар байх вэ  
Үзсэн: 4928 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй