Шууд Chart

Д.Ганбат Хууль зүйн байнгын хорооны даргаар томилогдов

2014-07-02 09:02:19

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо өчигдөр үдээс хойших чуулганы нэгдсэн хуралдааны завсарлагаар хуралдаж, Байнгын хорооны даргад нэр дэвшигчийн тухай хэлэлцэв. Тус байнгын хорооны даргад нэр дэвшигч УИХ-ын гишүүн Д.Ганбатыг байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжиж, энэ тухай санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэхээр болсон.

Харин нэгдсэн чуулган оройн 22:00 цаг хүртэл хуралдаж үлдсэн асуудлуудаа хэлэлцсэн бөгөөд ингэхдээ Д.Ганбатыг байнгын хорооны даргаар томилох саналыг хэлэлцэж олонхийн дэмжлэг  авсан юм.

Мөн Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар Тусгай хяналтын дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ. УИХ дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгээс Тусгай хяналтын дэд хорооны бүрэлдэхүүнд УИХ-ын  гишүүн Ц.Цолмонг нэр дэвшүүлснийг байнгын хорооны гишүүд мөн дэмжсэн. Үүнийг чуулганы нэгдсэн хуралдаанаар дэмжлээ. 
Нийтэлсэн: О.Энхмаа

Д.Ганбат Хууль зүйн байнгын хорооны даргаар томилогдов  
Үзсэн: 956 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй