Шууд Chart

Монгол, Японы хооронд байгуулах долоо дахь үе шатны хэлэлцээ боллоо

2014-07-02 09:52:56

Эдийн засгийн түншлэлийн тухай Монгол Улс, Япон Улсын хооронд хэлэлцээр байгуулах долоо дахь үе шатны хэлэлцээ зургаадугаар сарын 12-ны өдрөөс 18-ны өдрүүдэд болон мөн сарын 24-ний өдрөөс 28-ны өдрүүдэд тус тус Улаанбаатар хотноо боллоо.

Хэлэлцээг Монголын талаас Эдийн засгийн хөгжлийн дэд сайд О.Чулуунбат, Японы талаас Парламентийн гишүүн, Гадаад харилцааны дэд сайд Сэйжи Кихара нар ахлаж, хоёр орны холбогдох яам, газруудын албан тушаалтан, мэргэжилтнүүд оролцсон байна.
 
Энэ удаагийн хэлэлцээг Ерөнхий болон төгсгөлийн заалтууд, Барааны худалдаа, Хөрөнгө оруулалт, Гарал үүслийн дүрэм, Гаалийн дүрэм, Хамтын ажиллагаа, Оюуны өмч, Эрүүл ахуй болон ургамлын эрүүл ахуй, Худалдаан дахь техникийн хориг саад гэсэн чиглэлийн хүрээнд хэлэлцсэн юм.
 
Нийтэлсэн: О.Энхмаа

Монгол, Японы хооронд байгуулах долоо дахь үе шатны хэлэлцээ боллоо  
Үзсэн: 926 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй