Шууд Chart

Энэ долоо хоногт цаг агаар ямар байх вэ

2022-10-31 13:00:49

2022 оны 10 дугаар сарын 31-нээс 11 дүгээр сарын 7-ныг хүртэлх
7 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

Хугацааны эхэнд ихэнх нутгаар хүйтэн, хугацааны сүүлчээр бага зэрэг дулаарна.

Хур тунадас: 11 дүгээр сарын 1-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар, 2, 3-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр цас орно.

Салхи: Ихэнх нутгаар секундэд 5-10 метр.

Агаарын температур: Хугацааны эхэнд ихэнх нутгаар хүйтэн Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр шөнөдөө 22-27 хэм, өдөртөө 7-12 хэм, Алтай, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Туул, Тэрэлж Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 16-21 хэм, өдөртөө 3-8 хэм хүйтэн, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 5-10 хэм хүйтэн, өдөртөө 1-6 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 10-15 хэм хүйтэн, өдөртөө 4 хэм хүйтнээс 1 хэм дулаан байна. 5, 6-нд ихэнх нутгаар бага зэрэг дулаарна.


Энэ долоо хоногт цаг агаар ямар байх вэ  
Үзсэн: 8279 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй