![](/uploads/201407/news/thumb/e9218ef1231b57122eab628aca7b0b12_x3.jpg)
Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас Барилгын ажил үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд хийж байгаа хяналт шалгалтын ажил үргэлжлэн хийгдэж байна.
ОдоогоорТайгам Алтай ХХК, Тектоник ХХК, МД ТОФ ХХК, Эн Эм Си Жи ХХК, Эс Би Холдинг ХХК, иргэн Ч.Сүрэнцэцэг зэрэг долоон аж ахуй нэгж, иргэнд 113.960.000 төгрөгийн торгуул ногдуулаад байгаа аж. Түүнчлэн Тайгам Алтай ХХК-ийн нэхэмжлэлтэй Захиргааны хэрэг долоодугаар сарын 10-ны өдөр хянан хэлэлцэгдэх аж.
МД Тоф ХХК-ийн нэхэмжлэлтэй Захиргааны хэрэг мөн энэ сарын наймны өдөр хянан хэлэлцэгдэх юм байна. Мд Тоф ХХК нь Монгол Улсын стандарт MNS 6058:2009 “Орон сууцны барилгын доторх сууцны талбайг тооцох аргачлал” –ын 7.2 “Орон сууцны барилгын доторх сууцны өрөө тасалгааны хэмжилтийн цэгийг хашлага хана, хамар ханын өнгөлгөө засал хийгдсэний дараа дотор гадаргуугаас авна” дахь заалтыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүх хэрэгсэхгүй болгожээ.
Барилгын компаниудад хийж буй шалгалт үргэлжилж байна | ||
Үзсэн: 924 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.