Шууд Chart

Элчин сайд У.Нямхүү Андоррын Хант Улсад Итгэмжлэх жуух бичгээ барив

2022-11-01 10:43:30

Монгол Улсаас Андоррын Хант Улсад хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Уламбаярын Нямхүү Андоррын Хант Улсын Хамтарсан эрх баригч, Урхелийн хамба Эрхэмсэг гэгээнтэн Хуан-Энрик Вивес и Сисилиад 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдөр итгэмжлэх жуух бичгээ барив.

Элчин сайд У.Нямхүү Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн мэндчилгээг Хамтарсан эрх баригч, Урхелийн хамба Эрхэмсэг гэгээнтэн Хуан-Энрик Вивес и Сисилиад уламжилж, 2011 онд дипломат харилцаа тогтоосноос хойш Монгол, Андоррын найрсаг харилцаа хоёр талын болон олон талт хамтын ажиллагааны хүрээнд идэвхтэй хөгжиж буйд баяртай буйгаа илэрхийлэв.

Андоррын Хант Улсын Хамтарсан эрх баригч, Урхелийн хамба Эрхэмсэг гэгээнтэн Хуан-Энрик Вивес и Сисилиа Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд хариу талархлын мэндчилгээ дэвшүүлэн Элчин сайд У.Нямхүүд ажлын өндөр амжилт хүсэв.


Элчин сайд У.Нямхүү Андоррын Хант Улсад Итгэмжлэх жуух бичгээ барив  
Үзсэн: 418 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй