Шууд Chart

Австралийн холбооны улсын эрдэс баялгийн сайд Маделин Кингтэй уулзлаа

2022-11-03 15:34:19

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар “Олон улсын уурхай ба эрдэс баялгийн бага хурал, үзэсгэлэн”-ийн хоёр дахь өдөр тус улсын Эрдэс баялгийн сайд Маделин Кингтэй уулзаж, Монгол Улс болон Австрали Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой тохиож буйтай холбоотой хамтын ажиллагаа уул уурхайн салбарт өргөжин тэлж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхиийллээ.
 
Тус улсын Эрдэс баялгийн сайд Маделин Кинг Геологи, хайгуул, хөрөнгө оруулалтын салбарт Австралийн Гео-шинжлэх ухааны байгууллага зэрэг холбогдох байгууллагуудтай хамтран ажиллахад дэмжлэг үзүүлэн ажиллахаа уулзалтын үеэр мэдэгдсэн. Түүнчлэн Сайд Ж.Ганбаатар Маделин Кинг сайдыг Монгол Улсад өөрийн тааламжтай үедээ айлчлахыг урьсан ба урилгыг таатайгаар хүлээн авсан байна.
 
Эх сурвалж: УУХҮЯ

Австралийн холбооны улсын эрдэс баялгийн сайд Маделин Кингтэй уулзлаа  
Үзсэн: 393 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй