Шууд Chart

Улаанбаатарт өдөртөө 3 хэм дулаан

2022-11-07 07:39:46

Малчид, тээвэрчид, тариаланчдад зориулсан мэдээ: Ойрын 2 хоногтоо ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө бага зэрэг дулаарна.

2022 оны 11 дүгээр сарын 07-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн баруун хагаст үүлшинэ. Увс нуурын хотгор болон Дархадын хотгор, Монгол-Алтайн уулархаг нутгаар цас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй.

Ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө Алтайн салбар уулсаар секундэнд 12-14 метр хүрч ширүүснэ.

Дархадын хотгор, Завхан голын эхээр 9-14 хэм хүйтэн, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчмоор 4-9 хэм хүйтэн, Хангайн уулархаг нутаг, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 0-5 хэм дулаан, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр  6-11 хэм дулаан, бусад нутгаар 3-8 хэм дулаан байна.


УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 3-8 метр. 1-3 хэм дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. 7-9 хэм хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. 0 хэм орчим байна.


2022 оны 11 дүгээр сарын 08-наас 11 дүгээр сарын 12-ныг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

9-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, 10-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр нойтон цас, цас, 8-нд Орхон-Сэлэнгийн сав газар болон Хэнтийн уулархаг нутгаар, 11-нд зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи 8-нд нутгийн хойд хэсгээр, 9-нд Алтайн уулархаг нутгаар, 10-нд ихэнх нутгаар, 11-нд тал хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хугацааны эхээр ихэнх нутгаар өдөртөө дулаарч Дархадын хотгор болон Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эхээр шөнөдөө 20-25 хэм, өдөртөө 6-11 хэм, Монгол-Алтай, Хангайн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 13-18 хэм хүйтэн, өдөртөө 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 0-5 хэм хүйтэн, өдөртөө 9-14 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 6-11 хэм хүйтэн, өдөртөө 4-9 хэм дулаан байна. 9-нд баруун аймгуудын нутгаар, 10-наас ихэнх нутгаар хүйтэрнэ.


Улаанбаатарт өдөртөө 3 хэм дулаан  
Үзсэн: 785 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй