2022 оны 11 дүгээр сарын 07-ноос 11 дүгээр сарын 14-нийг хүртэлх
7 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
Хур тунадас: 9-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр, 10-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 11-нд зүүн аймгуудын нутгийн хойд, говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, 12, 13-нд Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 14-нд нутгийн хойд хэсгээр цас орно.
Салхи: Ихэнх нутгаар секундэд 6-11 метр, 9, 13-нд Алтайн уулархаг нутгаар, 10, 14-нд зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: Хугацааны эхэнд ихэнх нутгаар дулаан Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр шөнөдөө 21-26 хэм хүйтэн, өдөртөө 6-11 хэм хүйтэн, Алтай, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 16-21 хэм хүйтэн, өдөртөө 2-7 хэм хүйтэн, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3-8 хэм хүйтэн, өдөртөө 4-9 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 8-13 хэм хүйтэн, өдөртөө 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан байна. Хугацааны сүүлийн хагаст бага зэрэг хүйтэрнэ.
Энэ долоо хоногт цаг агаар ямар байх вэ? | ||
Үзсэн: 4695 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.