![](/uploads/202211/news/thumb/77fa7ae7108a73319a1e450790604978_x3.jpg)
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: 9-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 10-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурч, хүйтэрнэ.
2022 оны 11-р сарын 07-ны 20 цагаас 11-р сарын 08-ны 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ
Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Монгол-Алтайн уулс, Дархадын хотгороор ялимгүй цас орно. Бусад нутгаар цас орохгүй.
Салхи: Ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө Монгол-Алтайн уулархаг нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: Шөнөдөө Дархадын хотгор болон Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор 20-25 хэм хүйтэн, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр 15-20 хэм хүйтэн, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 0-5 хэм хүйтэн, бусад нутгаар 7-12 хэм хүйтэн, өдөртөө Дархадын хотгор, Завхан голын эхээр 8-13 хэм хүйтэн, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчмоор 3-8 хэм хүйтэн, Хангайн уулархаг нутаг, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 2 хүйтнээс 3 хэм дулаан, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгаар 8-13 хэм дулаан, бусад нутгаар 3-8 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 16-18 хэм хүйтэн, бусад хэсгээр 9-11 хэм хүйтэн, өдөртөө 1-3 хэм дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 21-23 хэм хүйтэн, өдөртөө 6-8 хэм хүйтэн байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. Шөнөдөө 18-20 хэм хүйтэн, өдөртөө 0-2 хэм хүйтэн байна.
2022 оны 11 дүгээр сарын 09-нөөс 11 дүгээр сарын 13-ныг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв
9-нд баруун аймгуудын нутгийн баруун болон хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, 10-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. 11-нд зүүн аймгуудын нутгийн хойд, говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, 12-нд баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр цас орно. Салхи 9-нд Алтайн уулархаг нутгаар секундэд 15-17 метр, 10-нд нутгийн зарим газраар, 11-нд тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. 10-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар, цаашдаа ихэнх нутгаар хүйтэрч Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Дархадын хотгор, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 23-28 хэм хүйтэн, өдөртөө 13-18 хэм хүйтэн, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Идэр, Тэс, Туул голын хөндийгөөр шөнөдөө 16-21 хэм хүйтэн, өдөртөө 6-11 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3-8 хэм хүйтэн, өдөртөө 0-5 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 10-15 хэм хүйтэн, өдөртөө 0-5 хэм хүйтэн байна.
Улаанбаатарт шөнөдөө 11 хэм хүйтэн | ||
Үзсэн: 1251 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.