![](/uploads/202211/news/thumb/1ba29f0fa34ae4508d1310f5fefa1e0f_x3.jpg)
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна.
2022 оны 11 дүгээр сарын 14-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн хойд хэсгээр солигдмол үүлтэй, бусад нутгаар багавтар үүлтэй. Хөвсгөлийн уулсаар цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Ихэнх нутгаар баруунаас секундэд 5-10 метр. Дархадын хотгор болон Завхан голын эхээр 10-15 хэм хүйтэн, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр 5-10 хэм хүйтэн, Их нууруудын хотгор болон говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр 4-9 хэм дулаан, бусад нутгаар 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 3-8 метр. 0-2 хэм хүйтэн байна.
БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр. 9-11 хэм хүйтэн байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр. 5-7 хэм хүйтэн байна.
2022 оны 11 дүгээр сарын 15-наас 11 дүгээр сарын 19-нийг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв
16-нд Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар, 17-нд баруун болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 18-нд баруун болон говийн аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр цас орно. Салхи 17-нд Алтайн салбар уулсаар, 18-нд нутгийн зарим газраар секундэд 15-17 метр ширүүснэ.
Дархадын хотгор, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эхээр шөнөдөө 24-29 хэм хүйтэн, өдөртөө 1.-15 хэм хүйтэн, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 18-23 хэм хүйтэн, өдөртөө 3-8 хэм хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3-8 хэм хүйтэн, өдөртөө 5-10 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 10-15 хэм хүйтэн, өдөртөө 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан байна. 18-наас ихэнх нутгаар хүйтний эрч чангарна.
ЦАГ АГААР: Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна | ||
Үзсэн: 554 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.