![](/uploads/202211/news/thumb/29f479cd2b8fc4f582f5d3db5942bcbc_x3.jpg)
2022 оны 11 дүгээр сарын 14-нөөс 11 дүгээр сарын 21-нийг хүртэлх
7 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
Хугацааны эхэнд дулаахан, 17-ноос нутгийн баруун хэсгээр цаашдаа нутгийн зүүн хэсгээр цас орж, хугацааны сүүлчээр хүйтэрнэ.
Хур тунадас: 16, 17-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар, 18-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 19-нд нутгийн зүүн хагаст, 20-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна.
Салхи: Ихэнх нутгаар секундэд 5-10 метр, 17-нд Алтайн уулархаг нутгаар, 18, 19-нд говь, талын нутгаар секундэд 13-15 метр, зарим үед секундэд 18-20 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: Хугацааны эхэнд ихэнх нутгаар дулаан Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр шөнөдөө -23...-28 хэм, өдөртөө -9...-14 хэм, Алтай, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө -18...-23 хэм, өдөртөө -3...-8 хэм хүйтэн, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -5...-10 хэм хүйтэн, өдөртөө +5...+10 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө -9...-14 хэм хүйтэн, өдөртөө -3 хэм хүйтнээс +2 хэм дулаан байна.
Хугацааны сүүлчээр хүйтэрч Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр шөнөдөө -27...-32 хэм, өдөртөө -12...-17 хэм, Алтай, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө -22...-27 хэм, өдөртөө -8...-13 хэм хүйтэн, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -9...-14 хэм хүйтэн, өдөртөө -3 хэм хүйтнээс...+2 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө -15...-20 хэм, өдөртөө -5....-10 хэм хүйтэн байна.
Энэ долоо хоногт цаг агаар ямар байх вэ? | ||
Үзсэн: 4009 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.