Шууд Chart

ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 11 хэм хүйтэн

2022-11-16 14:44:42

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: 17-нд Говь-Алтай аймгийн нутгаар, 18-нд нутгийн төв хэсгээр, 19-нд нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурч, нутгийн өмнөд хэсгээр салхи, шуургатай байхыг анхааруулж байна.


2022 оны 11-р сарын 16-ны 20 цагаас 11-р сарын 17-ны 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, өдөртөө баруун аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна.

Салхи: Нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруунаас секундэд 6-11 метр, Алтайн уулархаг нутгаар зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Хэнтийн уулархаг нутаг, Тэрэлж голын хөндийгөөр -19...-24 хэм, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Эг, Хараа, Ерөө, Туул голын хөндийгөөр -14...-19 хэм, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 0...-5 хэм, бусад нутгаар -7...-12 хэм хүйтэн, өдөртөө Монгол-Алтай, Хэнтийн уулархаг нутаг, Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр    -9...-14 хэм, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Эг, Үүр, Тэрэлж голын хөндийгөөр -2...-7 хэм хүйтэн, говийн бүс нутаг, Дарьгангын тал нутгаар +4...+9 хэм дулаан, бусад нутгаар -1 хэм хүйтнээс +4 хэм дулаан байна.


УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -17...-19 хэм, бусад хэсгээр -9...-11 хэм хүйтэн, өдөртөө 0 хэм орчим байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр. Шөнөдөө  -22...-24 хэм, өдөртөө -10...-12 хэм хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр. Шөнөдөө -19...-21 хэм, өдөртөө -2...-4 хэм хүйтэн байна.


2022 оны 11 дүгээр сарын 18-наас 11 дүгээр сарын 22-ныг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

18-нд баруун болон говийн аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 19-нд төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 20-нд баруун аймгуудын нутгийн баруун, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 21-нд баруун аймгуудын нутгийн баруун, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна.

Салхи 18-нд нутгийн зарим газраар,  19-нд говь, талын нутгаар секундэд 15-17 метр, 20-нд зүүн аймгуудын нутгаар, 21-нд Алтайн салбар уулсаар секундэд 12-14 метр ширүүснэ. 18-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар, 19-нөөс ихэнх нутгаар хүйтэрч Дархадын хотгор, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эхээр шөнөдөө -28...-33 хэм, өдөртөө -16...-21 хэм, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -22...-27 хэм, өдөртөө -9...-14 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -8...-13 хэм хүйтэн, өдөртөө +1 хэм дулаанаас -4 хэм  хүйтэн, бусад нутгаар шөнөдөө -15...-20 хэм, өдөртөө -5...-10 хэм  хүйтэн байна. 20-нд нутгийн баруун хэсгээр, 21-нд ихэнх нутгаар өдөртөө бага зэрэг дулаарна.


ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 11 хэм хүйтэн  
Үзсэн: 407 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй