Шууд Chart

ЦАГ АГААР: Өнөө маргаашдаа уулархаг нутгаар цас орж, ихэнх нутгаар хүйтэн байна

2022-11-20 15:17:38

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөө маргаашдаа уулархаг нутгаар цас орж, ихэнх нутгаар хүйтэн байна.


2022 оны 11-р сарын 20-ны 20 цагаас 11-р сарын 21-ний 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

Хур тунадас: Нутгийн баруун хэсгээр үүлшинэ. Бусад нутгаар багавтар үүлтэй. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орно. Бусад нутгаар цас орохгүй.

Салхи: Ихэнх нутгаар баруунаас секундэд 5-10 метр, өдөртөө Алтайн уулархаг нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Дархадын хотгор, Завхан голын эх, Туул, Тэрэлж голын хөндий, Хэнтийн уулархаг нутгаар -27...-32 хэм, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг-Үүр, Орхон, Ерөө, Хэрлэн голын хөндийгөөр -21...-26 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -6...-11 хэм, говийн бүс нутгийн хойд хэсгээр -12...-17 хэм, бусад нутгаар -17...-22 хэм, өдөртөө Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Тэрэлж голын хөндийгөөр -13...-18 хэм, Монгол-Алтай, Хэнтийн уулархаг нутаг, Тэс, Туул, Хэрлэн голын хөндийгөөр -6...-11 хэм хүйтэн, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгаар +1...+6 хэм дулаан, бусад нутгаар -1...-6 хэм хүйтэн байна.


УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -28...-30 хэм, бусад хэсгээр -19...-21 хэм, өдөртөө -6...-8 хэм хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр.  Шөнөдөө -29...-31 хэм, өдөртөө -16...-18 хэм хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр.  Шөнөдөө -30...-32 хэм, өдөртөө -14...-16 хэм хүйтэн байна.


2022 оны 11 дүгээр сарын 22-ноос 11 дүгээр сарын 26-ныг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

22-нд баруун, төв, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 23-нд Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 24-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 25-нд нутгийн зарим газраар цас орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 23-нд Алтайн уулархаг нутгаар, 24, 25-нд нутгийн зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Хүйтний эрч бага зэрэг суралч Дархадын хотгор, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эхээр шөнөдөө -24...-29 хэм, өдөртөө -12...-17 хэм, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -19...-24 хэм, өдөртөө -8...-13 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -3...-8 хэм хүйтэн, өдөртөө 0...+5 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө -13...-18 хэм, өдөртөө -3...-8 хэм хүйтэн байна. 24-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар, 25-нд төв болон зүүн аймгуудын нутгаар хүйтний эрч чангарна.


ЦАГ АГААР: Өнөө маргаашдаа уулархаг нутгаар цас орж, ихэнх нутгаар хүйтэн байна  
Үзсэн: 285 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй