![](/uploads/202211/news/thumb/007ad9408006d1abc78e5d18905690fd_x3.jpg)
2022 оны 11 дүгээр сарын 21-нээс 11 дүгээр сарын 28-ныг хүртэлх
7 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
Хур тунадас: 21-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 22-нд Алтай, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Халх голын сав газраар, 23-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр ялимгүй цас, 24-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв, зүүн аймгуудийн ихэнх нутгаар, 25-нд баруун аймгуудын нутгийн өмнөд, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 26-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн өмнөд хэсэг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 27-нд төв, зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна.
Салхи: Ихэнх хугацаанд говийн бүс нутгаар секундэд 8-13 метр, бусад нутгаар секундэд 6-11 метр, 24-нд Алтайн уулархаг нутаг, говийн бүс нутгаар, 25, 26-нд зарим газраар секундэд 13-15 метр, зарим үед секундэд 18-20 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: Хугацааны эхэнд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр шөнөдөө -27...-32 хэм, өдөртөө -15...-20 хэм, Алтайн уулархаг нутаг, Эг, Үүр, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө -21...-26 хэм, өдөртөө -10...-15 хэм, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -7...-12 хэм хүйтэн, өдөртөө +1...+6 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө -13...-18 хэм, өдөртөө -3...-8 хэм хүйтэн байна. Хугацааны сүүлчээр хүйтний эрч чангарч Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр шөнөдөө -32...-37 хэм, өдөртөө -20...-25 хэм, Алтайн уулархаг нутаг, Эг, Үүр, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө -25...-30 хэм, өдөртөө -14...-19 хэм, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -13...-18 хэм, өдөртөө -3...-8 хэм, бусад нутгаар шөнөдөө -20...-25 хэм, өдөртөө -10....-15 хэм хүйтэн байна.
Энэ долоо хоногт цаг агаар ямар байх вэ? | ||
Үзсэн: 409 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.