Шууд Chart

Жилд 38 иргэн Австралид суралцана

2014-07-07 09:31:28

Австрали улсын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт үзүүлэх буцалтгүй тусламжийн хүрээнд хэрэгжүүлэх “Монгол дахь Австралийн тэтгэлэгт хөтөлбөр”-ийн дэд гэрээнд өнгөрсөн баасан гарагт Эдийн засгийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Шинэбаатар, Австрали улсаас БНХАУ-д суугаа ЭСЯ-ны Консул Жефф Бовен нар гарын үсэг зурлаа.

Австрали улс 1950 оноос эхлэн хөгжиж буй орнуудад буцалтгүй тусламж үзүүлж эхэлсэн бөгөөд хүний нөөцийг чадавхжуулах хөтөлбөр нь нийт буцалтгүй тусламжид томоохон байр суурь эзэлдэг байна. Тус улсын 2014 оны Улсын төсөвт уг тэтгэлэгт хөтөлбөрт 138.9 сая австрали доллар хуваарилснаас Монгол Улсад 2013-2016 онд хэрэгжүүлэх Австралийн тэтгэлэгт хөтөлбөрийн нийт төсвийг 15 сая австрали доллараар баталжээ.
 
Энэхүү тэтгэлэгт хөтөлбөрийн гэрээнд гарын үсэг зурсанаар жилд Монгол Улсын 38 иргэн, гурван жилийн хугацаанд 114 иргэн Австралийн шилдэг их, дээд сургуулиудад магистрын зэрэг хамгаалах боломжтой болж байгаа юм. Энэ удаагийн гэрээгээр төр, хувийн хэвшил, их дээд сургуулийн албан хаагчдыг оролцуулахаас гадна хөгжлийн бэрхшээлтэй иргэд, хөдөө орон нутгийнхныг түлхүү оролцуулах зарчмыг баримтлан ажиллаж байна.
 
Нийтэлсэн: О.Энхмаа

Жилд 38 иргэн Австралид суралцана   
Үзсэн: 795 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй