Өнгөрсөн хаврын чуулганы нэгдсэн хуралдаанаар УИХ-ын гишүүн Р.Гончигдорж нар "Үндэсний их баяр наадмын тухай хууль"-д нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөл өргөн барьж, “далай аварга” цолыг хассан.
Ингэснээр даян аварга А.Сүхбат, Г.Өсөхбаяр хоёр дархан аварга цол хүртэхээр болсон юм. Харин өнөөдөр шинээр батлагдсан хуулийн дагуу А.Сүхбат, Г.Өсөхбаяр нарт дархан аварга цол олгохоор болжээ.
Дашрамд дурдахад, Шинээр батлагдсан хуульд үндэсний их баяр наадамд 1024 бөх барилдсан тохиолдолд улсын баяр наадамд түрүүлсэн арслан цолтой бөх ес давбал, үзүүр түрүүний барилдааны өмнө түүнд улсын аварга цол олгож, улмаар арав давж түрүүлбэл улсын даян аварга цол олгох, мөн найм давж гурван удаа үзүүрлэсэн бөхөд улсын арслан, улсын баяр наадамд түрүүлсэн арслан цолтой бөх хоёр удаа найм давж үзүүрлэсэн бол улсын аварга цол олгохоор болсон юм.
А.Сүхбат, Г.Өсөхбаяр нар өнөөдөр дархан аварга цолоо авна | ||
Үзсэн: 2009 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.