![](/uploads/201407/news/thumb/5f1c8f37ab04c249958ba5e74b137078_x3.jpg)
Өнгөрсөн зургаадугаар сарын 22-ний өдрийн 09:30 цагт Цагдаагийн байгууллагад нийслэлийн Баянгол дүүргийн 20 дугаар хороо, ДЦС-4 ТӨХК–ийн урд хоёр далангийн хооронд химийн бодис булаад байна гэсэн мэдээлэл иржээ.
Мэдээллийн дагуу нийслэлийн Аврах ангийн Аврах шуурхай салбарын бүлэг, БГД-ийн Онцгой байдлын хэлтэс, Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүн, Нийслэлийн онцгой байдлын газрын химийн мэргэжилтэн, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын химийн байцаагч нар очиж ажилласан байна.
Энэ үеэр барилга угсралтын Юнтай Шань ХХК-ийн 60 литрийн багтаамжтай хуванцар савтай 13 ширхэг, 20 литрийн багтаамжтай гурван ширхэг савтай, нийт 0.8 тонн бодис булсан байсныг гаргаж, чингэлэгт хийж лацдан, Аврах гал унтраах 18 дугаар ангийн албан хаагчид ариутгал халдваргүйжүүлэлт хийж ажилласан байна.
Нийслэлийн мэргэжлийн хяналтын ерөнхий газраас тухайн бодисоос дээж авч зургаадугаар сарын 23-ны өдөр гаалийн төв лабораторт хүргүүлж, долоодугаар сарын нэгний өдрийн гарсан хариугаар “Формалдигед” гэх ариутгалын бодис болох нь тогтоогджээ.
Уг бодис нь элэг, ходоод, улаан хоолой, нойр булчирхайн үрэвслийг идэвхжүүлж, хорт хавдар үүсэхэд нөлөөлдөг ажээ. Хэргийг үргэлжлүүлэн шалгаж байна.
Хятадын барилгын компани их хэмжээний химийн бодисыг газарт булсан байжээ | ||
Үзсэн: 1232 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.