Шууд Chart

Дэд дарга Р.Гончигдорж Өвөрмонголын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав

2014-07-07 11:45:29

УИХ-ын дэд дарга Р.Гончигдорж өнөөдөр БНХАУ-ын Өвөрмонголын өөртөө засах орны Ардын төлөөлөгчдийн их хурлын Байнгын хорооны дарга, Намын хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Вань Зюнь тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав.

УИХ-ын дэд дарга Р.Гончигдорж уулзалтын эхэнд зочид, төлөөлөгчдийг тавтай айлчлахыг хүсээд Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улс хоорондын харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд Өвөрмонголын өөртөө засах  орон чухал нөлөөтэй хэмээн онцлон тэмдэглэв.
 
БНХАУ-ын Өвөрмонголын өөртөө засах орны Ардын төлөөлөгчдийн их хурлын Байнгын хорооны дарга, Намын хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Вань Зюнь, Монгол Улстай цаашдын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх нь энэ удаагийн айлчлалын гол зорилго гэдгийг онцлоод энэхүү уулзалтад оролцсон өөрийн талын  төлөөлөгчдийг танилцуулсан юм.
 
Нийтэлсэн: О.Энхмаа

Дэд дарга Р.Гончигдорж Өвөрмонголын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав  
Үзсэн: 1072 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй